Зөв шудрага гүйцэтгэлийн үнэлгээг хэрэгжүүлэх нь

  Олонхи байгууллага, компаниуд сар жилээр зорилтоо тодорхойлон тогтсон хугацаа өнгөрсөний дараа тухайн ажлын, тухайн жилийнхээ зорилтын биелэлтийг хянах, үнэлэх процессийг үнэлгээний тогтолцооныхоо дагуу хэрэгжүүлдэг. 

  Энэхүү процесс нь аливаа байгууллага нэгжийн хувьд тогтсон үйл ажиллагаа ба тухайн үр дүнд анализ хийн ихэнхи тохиолдолд ажилтнуудыг эрэмбэлэх эсвэл үр дүн нь ажилтнуудын цалин хөлсний тогтолцоотой холбосон байдалтай байдаг. Монголын олон байгууллага, аж ахуй нэгж дээр удаан хугацаанд хэрэгжиж буй боловч үр дүн ач холбогдолын тухайд одоог хүртэл эргэлзээтэй хэвээр байна.

  Солонгос улсын хөдөлмөрийн зах зээлийн талаарх судалгаагаар ажилтнууд өөрийн хийж буй ажил, ажиллаж буй компанидаа сэтгэл хангалуун бус байдал үүсгэдэг хүчин зүйлсийн хамгийн нэгдүгээрт үнэлгээний тогтолцоо тэр дундаа шудрага бус үнэлгээ байдаг гэж хариулсан байна. Учир нь ажилтан өөрт ногдсон ажил, гүйцэтгэлийнхээ хэрээр тохирсон үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага өндөр байдаг ч өөрийн гаргасан хичээл зүтгэлээ шудрагаар үнэлүүлж чадахгүй байх нь олонтаа байдаг гэсэн байна.

Үүнээс үүдэн ажиллах сонирхол, урам зориг буурах, хамт олны уур амьсгал муудах, ажлын байрны тогтворгүй байдал зэрэг олон асуудал дагалдаж бий болох эх үүсвэр болдог. Гэвч бодит байдал дээр гүйцэтгэлийн үнэлгээн дээр үүсдэг олон асуудлуудын эх үүсвэр, мөн шийдэл нь тухайн байгууллага, хэлтэс нэгжийн удирдлагаас шууд хамааралтай байдаг.

  Тиймээс ORP Mongolia институтээс "Гүйцэтгэлийн менежментийн удирдлага" сэдвээр 4 өдрийн онол практик хосолсон сургалтыг зохион байгуулсан ба оролцогч нар маань бодит кэйс дээрх хөтөлбөрийн дагуу Role&Play аргачлалаар суралцсан ба оролцогч нар маань удирдлагуудын манлайлал нь байгууллага компанид үзүүлэх нөлөөлөл нь ямар их  болох талаар ойлгон байгууллагын зүгээс онцгой анхаарч дэмжиж, манлайллын ур чадварыг нь хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал тавьж дэмжлэг үзүүлж байх ёстой тал дээр санал нэгдсэн юм.